Чиний урж орхисон захидал шиг
Сэмэрч үлдсэн сэтгэл минь
Уйт намрын зэвэргэн борооноор
Чичирч хэвтэх ганц навч мэт
Урссаар .....уйлсаар.....
Магад чиний тэвэрч зүүдлэх дурлал шиг
Маргаашийн наран сэтгэл минь
Өнөөдрийн хүйтэн борооноор
Өндийж ядах хэнз ногоо мэт
Хүссээр....хүлээсээр.....

Манай орны за ер нь дэлхийд ховордож байгаа Мазаалайгаа олон нийтэд таниулах, сурталчилах ажлын хүрээнд манай хэсэг залуус бяцхан зурагт номыг олон улсын хэл дээр гаргах гэж байгаа юм. Доорх үлгэрийг Англи, Орос, Япон, Солонгос, Испани, Франц, Герман, Хятад хэл дээр орчуулан гаргах санаатай байгаа юмаа, үүнээс англи, япон орчуулга нь хийгдсэн байгаа тул эрхэм андууд үлдсэн Орос, Солонгос, Испани, Франц, Хятад хэлээр орчуулан өгч туслана уу!!! /зургийг номонд сайжруулан оруулах болно/