Яг л чам шиг

Хэрхэн гуниглаж

Яг л чам шиг

Нулимсаа навчис болгон бүгдийг гээж орхиод

Хавар болохыг хүлээж

Яг л чам шиг

Намар намрын уйг хэн нэгний зүрхэнд шивнэж

Шүлэг төрөхийг хүлээж

Яг л чам шиг

Хэрхэн гуниглаж

Хэн нэгний сэтгэлд

Шүлэг мэт орших вэ?

БАЯР ЭХЭЛЛЭЭ АНДУУДАА !!!!!!!!!

Зүрх-Харц

Зүрх гайхсан

Тэгээд л тэр харцыг маш тод тогтоосон

Зүрх хайсан

Тэгээд л тэр харцыг маш ихээр үгүйлсэн

Зүрх олсон

Тэгээд л тэр харцыг алдалгүй дагасан

Зүрх мэдэрсэн

Тэгээд л тэр харцанд дулаацаж эхэлсэн

Зүрх сонссон

Тэгээд л тэр харцыг бусадтай харьцуулж эхэлсэн

Зүрх мэдсэн

Тэгээд л тэр харцнаас өөрийг хүсэхгүй болсон

Зүрх айсан

Тэгээд л тэр харцыг зөвхөн өөрийгөө харахыг л хүссэн

Зүрх эргэлзсэн

Тэгээд л тэр харцыг зүгээр л зөнгөөр нь орхиод ажигласан

Зүрх итгэсэн

Тэгээд л тэр харц зөвхөн түүнийг л тэгж хардагийг ойлгосон.....

 

Журавли-Серебро /сайхан дуулжээ/

Журавли
Мне кажется порою, что солдаты
С кровавых не пришедшие полей,
Не в землю нашу полегли когда-то,
А превратились в белых журавлей.

Они до сей поры с времен тех дальних
Летят и подают нам голоса.
Не потому ль так часто и печально
Мы замолкаем глядя в небеса?

Летит, летит по небу клин усталый,
Летит в тумане на исходе дня.
И в том строю есть промежуток малый -
Быть может это место для меня.

Настанет день и журавлиной стаей
Я поплыву в такой же сизой мгле.
Из-под небес по-птичьи окликая
Всех вас, кого оставил на земле.

Мне кажется порою, что солдаты
С кровавых не пришедшие полей,
Не в землю нашу полегли когда-то,
А превратились в белых журавлей.

 

***Алс холын дуун***

Алс холын дуун

Зүрхний ховилд

Аярхан бас чанга

Зүүд мэт тод

Зүүд мэт бүдэг....

 

Надад шивнэсэн

Хэдхэн үнэн үг

Зүрхэнд аярхан хашгирч

Зөвхөн өнгөрсөнд үлдсэн

Танил хоолой

Зөн совингийн дуудлага.....

 

Эргэлзээг хийсгэж

Эр зоригийг дуудсан

Эгэл ертөнц

Миний” ертөнцийн

Алс холын дуун....

 

2008 оны Европын аваргын үер ингэж бичиж байжээ /Ялагдашгүй Армада/
Испанийн шигшээ баг /news.mn-ээс/
        1964 онд “Анри Делоны цом”-ыг хүртсэн нь өнөөг хүртэл хөлбөмбөгийн баялаг уламжлалтай энэ улсын хамгийн том амжилт гэвэл та итгэх үү.

"2008 оны Европын аваргын үер ингэж бичиж байжээ /Ялагдашгүй Армада/" цааш унших »
***Цаг хугацаа***

Цаг хугацааны өмнө

Шуналгүй, нүгэлгүй тэр харц

Цөцгий нь яг сэтгэл шигээ

Цав цагаан хиргүй

 

Цагийн зүү ямар нэгэн

Цифрийг өнгөрөх бүрт

Бүдгэрсэн нүдний гал

Бүлээссэн халуун сэтгэл

 

Цагийн баадуу зогсоход

Чангалах гэж оролдох хар

Сүүлчийн найдвараа тээн

Сүү шиг цагаан болохыг хүснэ

 

Цаг хугацааны өмнө

Шуналгүй, нүгэлгүй тэр сүнс

Цөхрөл нь яг л итгэл шигээ

Цав цагаахан хиргүй……

 

Sexy chick-David Guetta feat Acon

***Хайрлаж яваа намайг-Хаа нэгтээгээс Миний Бурхан***

Хайрлаж яваа намайг

Хаа нэгтээгээс Миний Бурхан

Мөрөөдлийг минь үргэлжид сонсож

Мөч бүхэнд зүрхэний минь галыг ноцоож суугаа

Хаврын салхиар цээжийг минь илбэж

Хажууханд гоо цэцэгсийг дэлгэрүүлэн яваа

Хатуу хорвоог зөөллөн алгаа дэвсэн бөмбөрүүлж

Хан тэнгэрийн оддод хүслийг минь шивнэн ерөөж байгаа

Анхны бороон дуслаар бодлын цангааг тайлж

Айсуй зуны үнэрийг Монголд минь тээсээр авчраа

Алдаж онохын тавиланд үйлийн үрийн ариулж

Амин зүрхний шившлэг Монгол нэрийг дархалж суугаа

 

Хайрлаж яваа намайг

Хаа нэгтээгээс Миний Бурхан

 

***Үхмээр байна***

Үхмээр байна

Үнэнд гүйцэгдэж байна

Үхтлээ амьдралд дурламаар байна

 

Үхмээр байна

Үгүйрэлд эзэмдүүлж байна

Үхтлээ жаргалд живмээр байна

 

Үхмээр байна

Үзэмжинд автагдаж байна

Үхтлээ янаглалд өмхийрмөөр байна

 

Үхмээр байна

Үй олонд үйж байна

Үхтлээ бодолд уусмаар байна

 

Үхмээр байна

Үнэн бодолд жаргаж үхмээр байна.....

***Хүн байсан би***
Хүн байсан би Хүнд итгэж чаддаг Хүссэн үгээ хэлж чаддаг Хүндэтгэж настанд туслаж чаддаг Хүүхдээрээ, цагаахнаараа хүн байсан би
"***Хүн байсан би***" цааш унших »
Отгонжаргал-Өнө Мөнх Орон

(Нийт: 220)